Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2011 › Монгол Улсын 2010 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын 2010 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын 2010 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай

2011-07-09, Улаанбаатар38

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын 2010 оны улсын төсвийн гүйцэтгэлийн орлогыг 2,488,490.4 мянга /хоёр их наяд дөрвөн зуун наян найман тэрбум дөрвөн зуун ерэн сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр, зарлагыг 2,366,174.0 сая /хоёр их наяд гурван зуун жаран зургаан тэрбум нэг зуун далан дөрвөн сая/ төгрөгөөр тус тус баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ