Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2012 › Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай

УИХ-ын тогтоол

Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай

2012-08-08, Улаанбаатар10

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгэ, Хууль зүйн байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Шаравдоржийн Түвдэндорж нарыг тус тус сонгосугай.

2.

Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД