Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2012 › Улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

УИХ-ын тогтоол

Улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээлТатвар, санхүү

Улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай

2012-09-11, Улаанбаатар28

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан 270.0 /хоёр зуун дал/ тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг 2012 оны төсвийн жилд гаргаж, арилжаалахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуягт/-т зөвшөөрсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД