УИХ-ын тогтоол
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
2013-10-03, Улаанбаатар51
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн хэсэгт Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд "18.Хөрөнгө оруулалтын газар" гэж нэмсүгэй.
Энэ тогтоолыг Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД