УИХ-ын тогтоол
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээс чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээс чөлөөлөх тухай
2013-01-31, Улаанбаатар13
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа тул Пүрэвийн Оюунчимэг, Жадамбын Дашдорж нарыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээс тус тус чөлөөлсүгэй.
Энэ тогтоолыг Хүний эрхийн Үндэсний Комиссын шинээр томилогдсон гишүүдийн тангараг өргөсөн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД