Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2013 › Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай

2013-04-11, Улаанбаатар26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын дээд хэмжээг 15 846 846 804 /арван таван тэрбум найман зуун дөчин зургаан сая найман зуун дөчин зургаан мянга найман зуун дөрөв/ төгрөгөөр тогтоосугай.

2.

Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.

3.

Энэ тогтоолыг 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД