Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2013 › Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

2013-04-25, Улаанбаатар31

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Сангажавын Баярцогтыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.

Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД