Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2013 › Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

УИХ-ын тогтоол

Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2013-05-23, Улаанбаатар37

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Цэдэвдамбын Оюунгэрэлийг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Дашзэвэгийн Зоригтыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр баталсугай.

2.

Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД