Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2013 › Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай

2013-07-03, Улаанбаатар47

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогыг 3,386,515.4 сая /гурван их наяд гурван зуун наян зургаан тэрбум таван зуун арван таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр, зарлагыг 4,379,479.5 сая /дөрвөн их наяд гурван зуун далан есөн тэрбум дөрвөн зуун далан есөн сая таван зуун мянган/ төгрөгөөр тус тус баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД