Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2014 › Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

УИХ-ын тогтоол

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2014-01-29, Улаанбаатар25

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдоржийг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.

2.

Улсын Их Хурлын гишүүн Гаваагийн Батхүү, Дамдингийн Дэмбэрэл нарыг Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр баталсугай.

3.

Энэ тогтоолыг 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД