Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2015 › Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай

УИХ-ын тогтоол

Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Энэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай

2015-11-13, Улаанбаатар103

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Хүний хөгжил сангаас 2016 оны төсвийн жилд хүүхдийн мөнгө хэлбэрээр нийт 223,200.0 сая төгрөгийн хишиг, хувь олгохоор тогтоосугай.

Энэ зүйлд 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан

▼M 2016-01-222.

Энэ тогтоолын 1-д заасан хүүхдийн мөнгийг олгохдоо өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж, хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан нийт өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд сар бүр 20 мянган төгрөгийг доор дурдсан нөхцөлөөр олгохыг Монгол Улсын Засгийн газар/Ж.Эрдэнэбат/-т даалгасугай: 2.1.2016 оны 1-6 дугаар саруудад хүүхэд бүрд; 2.2.2016 оны 7-12 дугаар саруудад амьжиргааны түвшний 1-10 дугаар бүлэгт орсон хүүхэд бүрд бэлэн мөнгөөр, үлдэх хүүхдийн мөнгийг хойшлуулан 2019 оноос эхлэн нөхөж олгох.” 2.3.Энэ тогтоолын 2.2-т заасан нөхөж олгох хүүхдийн мөнгийн эх үүсвэрийг тухай бүр Засгийн газрын үнэт цаас гарган бүрдүүлж банканд хадгаламжаар байршуулах.

Энэ зүйлийг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан

Энэ зүйлийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 38 тогтоолоор өөрчлөн найруулсан

/Энэ хэсгийг 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

3.

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны үр дүнд үндэслэн хүүхдийн мөнгөнд зарцуулах хөрөнгийн хэмжээ энэ тогтоолын 1 дэх заалтад заасан хэмжээнээс хэтрэх тохиолдолд шаардагдах хөрөнгийг Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тодотголд тусгуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар/Ч.Сайханбилэг/-т даалгасугай.

4.

Энэ тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД