Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2015 › Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

УИХ-ын тогтоол

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

2015-02-05, Улаанбаатар25

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Их Хуралд Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тухайн асуудлаар хууль гаргах шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД