УИХ-ын тогтоол
“”Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
“”Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай
2015-02-12, Улаанбаатар33
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
““Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын “эдийн засгийн” гэснийг, мөн тогтоолын 1 дэх заалтын худалдаа, үйлдвэрлэл, аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах гэснийг тус тус хассугай.
Энэ тогтоолыг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД