Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2016 › Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

УИХ-ын тогтоол

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

2016-11-18, Улаанбаатар61

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Харьюугийн Бум-Эрдэнийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүний, Даваагийн Ганбаяр, Данжилаагийн Ганбат нарыг орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД