Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2016 › Монгол Улсын Их Хурлын 2012 оны 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай

2016-12-09, Улаанбаатар78

Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн, мөн хэсгийн 3 дахь заалтын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын гэснийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын гэж, мөн хэсгийн 2 дахь заалтын Хууль зүйн гэснийг Хууль зүй, дотоод хэргийн гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ