Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2016 › Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

УИХ-ын тогтоол

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай

2016-12-15, Улаанбаатар79

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хуралд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ