Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2016 › Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

УИХ-ын тогтоол

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

одоогийн эх рүү буцах

Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2016-01-22, Улаанбаатар6

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүн Цэдэвдамбын Оюунгэрэлийг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүнээр баталсугай.

2.

Энэ тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД