УИХ-ын тогтоол
Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай
2016-01-29, Улаанбаатар9
Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 16.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: /Энэ хэсэгт 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байхаар тогтоосугай.
Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн саналыг 2016 оны 06 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд авахаар тогтоосугай.
Энэ заалтыг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
/Энэ хэсгийг 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Энэ тогтоолыг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД