Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2016 › Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

УИХ-ын тогтоол

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн албаШүүх, прокурор

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

2016-02-04, Улаанбаатар15

Улсын Их Хурлын тогтоолын төслийг буцаах тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи батлах шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД