Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2016 › Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс эгүүлэн татах тухай

УИХ-ын тогтоол

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс эгүүлэн татах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс эгүүлэн татах тухай

2016-02-19, Улаанбаатар29

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Жүгнээгийн Амарсанааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс эгүүлэн татсугай.

2.

Энэ тогтоолыг 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД