Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2016 › Үндэсний аюулгүй байдлын тухай

УИХ-ын тогтоол

Үндэсний аюулгүй байдлын тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Үндэсний аюулгүй байдлын тухай

2016-04-21, Улаанбаатар36

хуулийн төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний аюулгүй байдлын тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиудын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД