Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2016 › Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай

УИХ-ын тогтоол

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай

2016-07-20, Улаанбаатар9

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Цэдэвийн Цолмонг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсугай.

2.

Энэ тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД