Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2016 › Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

2016-07-30, Улаанбаатар23

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.7 дахь заалт, 14.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36¹ дүгээр зүйл, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай бол дэгийг шинэчлэн батлах нь зүйтэй гэж үзсүгэй.

2.

Энэ тогтоолыг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД