Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2017 › Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

УИХ-ын тогтоол

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2017-12-08, Улаанбаатар81

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай:

1/

хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл ажлыг хангах;

2/

хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор батлах;

3/

холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, 2018 оны 03 дугаар сарын 01-ний дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

2.

Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Л.Элдэв-Очир/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД