Нүүр ›
УИХ-ын тогтоол ›
2017 ›
Монгол Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
УИХ-ын тогтоол
Монгол Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Монгол Улсын Их Хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
2017-02-02, Улаанбаатар18
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор баталсан хавсралтын “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт”-ын 2 дахь хэсгийн 5 дахь заалтын барилга байгууламж, гэсний дараа тоног төхөөрөмж, гэж нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД