УИХ-ын тогтоол
Хуулийн төслүүдийг буцаах тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Хуулийн төслүүдийг буцаах тухай
2017-05-05, Улаанбаатар32
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газраас Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн хамт 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД