Нүүр ›
УИХ-ын тогтоол ›
2018 ›
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай
УИХ-ын тогтоол
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай
2018-05-03, Улаанбаатар27
Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27³ дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36¹ дүгээр зүйлийн 36¹.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Цэрэндоржийн Батсүх, Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр, Чулуундоржийн Хашчулуун нарыг тус тус томилсугай.
Энэ тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД