Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2019 › Г.Солтаны Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай

УИХ-ын тогтоол

Г.Солтаны Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Г.Солтаны Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай

2019-01-11, Улаанбаатар4

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Гомбожайн Солтаны Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсүгэй.

2.

Энэ тогтоолыг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД