УИХ-ын тогтоол
Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх тухай
2019-05-09, Улаанбаатар45
Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Энэ тогтоол баталсантай холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 86 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолыг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР