УИХ-ын тогтоол
Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 1 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2019-06-13, Улаанбаатар67
Авлигын эсрэг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
“Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ”-г 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
Авлигатай тэмцэх газрын орон тооны дээд хязгаарыг 252 албан хаагч байхаар тогтоосугай.
Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 55 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.
/Энэ хэсэгт 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Авлигатай тэмцэх газрын холбогдох төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.
Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 84 дүгээр тогтоол, “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолыг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР