Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2020 › Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Сонгууль, нам

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай

2020-12-10, Улаанбаатар40

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэхээр товлон зарласугай.

▼M 2021-03-182.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байхаар тогтоосугай.

Энэ заалтад 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан.

/Энэ хэсэгт 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.

Энэ тогтоолыг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР