Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2020 › Журам батлах тухай

УИХ-ын тогтоол

Журам батлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр

Журам батлах тухай

2020-05-13, Улаанбаатар50

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: /Энэ тогтоолын үндэслэх хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

1.

Монгол Улсын Засгийн газрын гишүүний тангараг өргөх журмыг хавсралтаар баталсугай.

2.

Энэ тогтоолыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР