Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2021 › Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

УИХ-ын тогтоол

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2021-11-12, Улаанбаатар90

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамбын Батлут, Жаргалтулгын Эрдэнэбат нарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Гонгорын Дамдинням, Лхагвын Мөнхбаатар нарыг Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны гишүүнээр тус тус баталсугай.

2.

Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР