Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2021 › “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль” бий болгох тухай

УИХ-ын тогтоол

“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль” бий болгох тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль” бий болгох тухай

2021-07-06, Улаанбаатар65

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль” бий болгосугай.

2.

“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийн тодорхойлолт”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль олгох журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.

Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР