Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2022 › Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай

УИХ-ын тогтоол

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай

2022-04-07, Улаанбаатар10

Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулсугай.

2.

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн газрын талбайн хэмжээг 1000 га-аар тогтоож, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг хавсралтаар баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР