УИХ-ын тогтоол
Хуулийн төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Хуулийн төсөл буцаах тухай
2022-06-28, Улаанбаатар39
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлах саналыг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон нийт гишүүний олонх дэмжээгүй тул төслийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР