УИХ-ын тогтоол
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
2023-10-20, Улаанбаатар85
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ганибалын Амартүвшинг Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсүгэй.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Бадарчийн Жаргалмааг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Ганибалын Амартүвшинг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр баталсугай.
Энэ тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР