УИХ-ын тогтоол
Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Хүчин төгөлдөрЭнэ актад 2 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдсэн хувилбар хараахан бэлтгэгдээгүй — доорх эх нь анхны нийтлэл.
▼M — энэ хэсэгт дараа нь өөрчлөлт орсон; дарахад өөрчилсөн хууль нээгдэнэ. Тэмдэггүй хэсэг — анхны эх. Бүх өөрчлөлт хүснэгтээр
Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2023-12-28, Улаанбаатар117
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалт, 57.10 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.10 дахь хэсэг, 95 дугаар зүйлийн 95.10 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: /Энэ тэмдэглэх хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан./
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ыг 2 дугаар хавсралтаар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг 3 дугаар хавсралтаар, Шүүхийн сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг 4 дүгээр хавсралтаар, Прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг 6 дугаар хавсралтаар, Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг 7 дугаар хавсралтаар, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг 8 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн тогтоосугай.
Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан.
Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан.
/Энэ хэсгийг 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
/Энэ хэсэгт 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны дарга, шүүгч бус гишүүний албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингийн 40 хувиар, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг төрийн байгууллагад ажилласан 2 дахь жилээс эхлэн жил тутамд албан тушаалын үндсэн цалингийн 1 хувиар, докторын зэргийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тус тус тооцохоор тогтоосугай.
Энэ заалтад 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан.
/Энэ хэсэгт 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 66 дугаар тогтоол, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 67 дугаар тогтоол, “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаар тогтоол, “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дүгээр тогтоол, “Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 65 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР