Нүүр ›
УИХ-ын тогтоол ›
2023 ›
Т.Аюурсайханы Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай
УИХ-ын тогтоол
Т.Аюурсайханы Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Т.Аюурсайханы Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай
2023-03-30, Улаанбаатар17
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төмөрбаатарын Аюурсайханы Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй.
Энэ тогтоолыг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР