Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2023 › тооцсон./ Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

УИХ-ын тогтоол

тооцсон./ Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчингүй

Хүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2025-01-23.

Захиргаа, төрийн албаХөдөлмөр

тооцсон./ Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2023-07-06, Улаанбаатар65

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн аудитын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.

2.

Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 56 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.

Энэ тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР