Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2024 › Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

УИХ-ын тогтоол

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

2024-05-30, Улаанбаатар54

Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтын Улсын ерөнхий прокурорын газар гэсэн баганын “АА-5” зэрэглэлийн Тасгийн дарга, гэсний өмнө Прокурорын газрын хэлтэс, гэж, “АА-9” зэрэглэлийн Ахлах мэргэжилтэн гэсний өмнө Прокурорын газрын гэж тус тус нэмсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР