УИХ-ын тогтоол
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай
2025-11-28, Улаанбаатар108
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсугай.
Энэ тогтоолыг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.УЧРАЛ