Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2025 › Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай

2025-01-16, Улаанбаатар12

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэг, Эрдэнэсийн сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2025 оны төсөв”-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.

Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН