Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2025 › “Хархорум” хотын эдэлбэр газрын хил заагийг батлах тухай

УИХ-ын тогтоол

“Хархорум” хотын эдэлбэр газрын хил заагийг батлах тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

“Хархорум” хотын эдэлбэр газрын хил заагийг батлах тухай

2025-01-23, Улаанбаатар17

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

“Хархорум” хотын эдэлбэр газрын хэмжээг 189363.19 га-аар тогтоож, “Хархорум” хотын эдэлбэр газрын хил заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээ, байршлыг хавсралтаар баталсугай.

2.

Энэ тогтоолыг Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН