Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › УИХ-ын тогтоол › 2025 › Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн тухай

УИХ-ын тогтоол

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн тухай

2025-09-24, Улаанбаатар91

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны ““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 85 дугаар тогтоолын 1 дэх заалтын 5 дахь дэд заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсугай.

2.

Монгол Улсын Их Хурлын 2025 оны ““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 85 дугаар тогтоолын 3 дахь заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН