Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2006 ›
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2006-01-12, Улаанбаатар06-ne-07
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 12 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶12 дугаар зүйл. ¶ Сонгуулийн ерөнхий хороо, түүний бүрэн эрх Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлын талаар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Энэ хуулийг Сонгуулийн төв байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.