Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2006 › Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2006-01-12, Улаанбаатар06-ne-07

1 дугаар зүйл.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 12 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

12 дугаар зүйл.

Сонгуулийн ерөнхий хороо, түүний бүрэн эрх Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлын талаар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Сонгуулийн төв байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.