Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2015 › Гэрээт Харуул Хамгаалалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Гэрээт Харуул Хамгаалалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Батлан хамгаалахИргэний эрх зүй

Гэрээт Харуул Хамгаалалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-01-29, Улаанбаатар15-ne-39

1 дугаар зүйл.

Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.3 дахь хэсэг нэмсүгэй:

7.3.

Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хуулийн этгээдийн мэдээллээ шинэчилнэ.

2 дугаар зүйл.
Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг:

5.1.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээд нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэхдээ харьяалах аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/-т бүртгүүлнэ.

2/

8 дугаар зүйлийн 8.2.1 дэх заалт:

8.2.1.

цагдаагийн байгууллага болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн он, сар, өдөр, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар;

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.