Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Гэрээт Харуул Хамгаалалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Батлан хамгаалахИргэний эрх зүй
Гэрээт Харуул Хамгаалалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2015-01-29, Улаанбаатар15-ne-39
Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.3 дахь хэсэг нэмсүгэй:
¶7.3. Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хуулийн этгээдийн мэдээллээ шинэчилнэ.
5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг:
2/¶5.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээд нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэхдээ харьяалах аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/-т бүртгүүлнэ.
8 дугаар зүйлийн 8.2.1 дэх заалт:
¶8.2.1. цагдаагийн байгууллага болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн он, сар, өдөр, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар;
Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.