Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2022 ›
Усан Замын Тээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Усан Замын Тээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Усан Замын Тээврийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-11-11, Улаанбаатар22-ne-381
Усан замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶18.1. Усан замын тээврийн болон усан замын тээврийн хэрэгслийн ашиглалтын аюулгүй байдалд тавих хяналтыг усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.
Усан замын тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын болон улсын мэргэжлийн хяналтын гэснийг хассугай.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.